Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

СЭТГЭЛД ГАЛ БАЙХАД ТУЛГАНД ГАЛ ОЛДОНО
Эко боловсрол Эко хөгжил ГҮТББ нь Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уламжлалт технологийг дэвшилтэт технологитой уялдуулан Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг байгаль экологид ээлтэй хөгжүүлэхэд бүх төрлийн үйл ажиллагааг цогцлоосон бодлогын байгууллага юм.

Алсын хараа:
“Ногоон Нүүдэл” Монгол тэмүүллийг үүсгэн дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцүүлэх бүтээгдхүүн үйлчилгээг бий болгож бүтээлч Монголчуудыг уриалан түүчээлнэ.

Эрхэм зорилго:
Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уламжлал, шинэчлэлийг хослуулсан үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлснээр байгальд ээлтэй зөв дадалд хэвшүүлж иргэн бүр эрүүл байж, аюулгүй аз жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө боломж бүхнийг эрэлхийлэн ажиллана.
Үнэт зүйлс: Байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо гэсэн сэтгэлтэй бүх гишүүд, харилцагч байгууллагууд болон энэ дэлхийн хүмүүсийн төлөөх сайн сайхан эко төслүүд, түүнийг хэрэгжүүлэхээр алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлсон багийн гишүүд нь бидний үнэт зүйлс юм.
Бид маркетинг менежментийн орчин үеийн арга барилыг өвөг дээдсийн сургааль номтой уялдуулан дэвшилтэт үйлчилгээг гишүүд харилцагчиддаа хүргэж, салбартаа манлайлагч байгууллага байна.

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ:
Бид үйл ажиллагааны хамрах цар хүрээгээрээ ч баримталж буй бодлого, зарчмаараа ч дэлхийн хэмжээнд сэтгэж, зэрэгцэж алхах нь цаг үеийн шаардлага хэмээн харж байна.
Ийм ч утгаараа байгууллагынхаа уур амьсгал, дотоод соёлыг хүнлэг, ёс зүтэй ,эрч хүчтэй, хөдөлмөрч, шинийг санаачлагч, манлайлагч хамт олноор бүрдүүлсэн. Хүнлэг, ёс зүйтэй ажилчдыг төлөвшүүлж, тэднийг мэдэрч ойлгох удирдлагаар хангаж байгууллагын соёлыг бүрдүүлснээрээ ажилдаа дуртай, эрмэлзэлтэй, ажлын өндөр үр бүтээмжтэй хамт олон үүснэ.

Тав тухтай тохилог орчинд сэтгэлд хүрсэн үйлчилгээгээр ажилчид нэг бүр маань үйлчлүүлэгч хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөрт байлгаж хүссэн үйлчилгээ зөвлөгөөг нь хүргэх ур чадвартай байхыг бид баримталдаг.
Байгууллагын нэг ажилтан ажлын цагаар ч ажлын бус цагаар ч хэнтэй ч уулзсан байгууллагыг төлөөлж явдгаа ухамсарласан өндөр ёс зүй, хүнлэг залуусыг бид эрэлхийлж авъяас чадвараа нээн, өөрийгөө сорьж хөгжүүлэх бүх боломжийг олгодог.
Гайхалтай соёл нь гайхалтай хүмүүсийг бүтээдэг. Гайхамшигт хүмүүс нь үнэ цэнийг бий болгож, тэргүүлэгч байгууллага болох эрхэм зорилго, алсын хараа биелдэг жамтай.

Хүний нөөц:
“Эко боловсрол Эко хөгжил” ГҮТББ-ын ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, харилцагч, үйлчлүүлэгч бүрийн маань итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой билээ. Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олноороо үргэлж бахархдаг.

Ажилчин нэг бүрт:
• Бидний бизнесийн цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлэх тэмүүлэлтэй. • Чадварлаг, эрч хүчтэй, нөхөрсөг хамт олонтой, ажлын таатай орчин, өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгодог.
• Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сурч хөгжих, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Нийгмийн хариуцлагын хүрээнд:
Манай байгууллага нь ажилтнууддаа цалингаас гадна олон төрлийн хангамж, үйлчилгээнд хамруулдаг.
Та өөрийгөө нээхийг хүсвэл манайд хандаарай. Ажилтан шинээр сонгон шалгаруулж ажилд авах журмын дагуу бид гишүүн байгууллагуудын зарлагдсан ажлын байрыг дотоод болон гадаад эх сурвалжууд цахим хуудас, өдөр тутмын сонин хэвлэл, зар мэдээний сонингууд, зарын веб сайтаар дамжуулан иргэдэд нээлттэйгээр зарлаж, сонгон шалгаруулж авна.