Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

Гишүүний давуу тал

- Ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг болон ханган нийлүүлэгч бусад байгууллагуудтай танилцах, хамтран ажиллах боломж нээгдэнэ.
- “Эко боловсрол Эко хөгжил” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнд сонгох, сонгогдох эрх эдэлнэ.
- “Эко боловсрол Эко хөгжил” ГҮТББ-ын цахим хуудсанд өөрийн байгууллагын танилцуулгаа байрлуулна.
- Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаархи мэдээлэл болон зар сурталчилгаа, хүний нөөцийн хэрэгцээ зэрэг мэдээлэл, зарыг байгууллагын олон нийтийн сүлжээ болон дотоод сүлжээгээр дамжуулан гишүүн байгууллагуудад хүргэх боломжоор хангагдана.
- Бизнесийн болон бүтээгдэхүүн үйлчилгээ, арга хэмжээтэй холбоотой мэдээ мэдээллийг тогтмол шуурхай авна.
- Гишүүнчлэлийн ангилалаас хамаарч бүтээгдэхүүн үйлчилгээ, зөвлөгөө авах болон гадаад дотоод арга хэмжээнд оролцохдоо хөнгөлөлт эдлэнэ.
- Бодлогын үйлчилгээг тогтмол хөнгөлөлттэй үнээр авах, байгууллагын санхүүгийн үйлчилгээнд хамрагдана.
- Үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь төсөл хөтөлбөрүүдийн шинэ мэдээллээр цаг алдалгүй хангагдана.
- Шаардлагад нийцсэн төслүүддээ санхүүжилт, менежмэнт авах боломж нээгдэнэ. Гишүүнчлэлийн төрлүүд