Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

ТЭТГЭВРИЙН НАСНЫХ НЬ БҮТЭЭЛ...

Монголын ойн шинжлэх ухааны “Загалмайлсан эцэг”, ойн хүрээлэнгийн анхны захирал, монголд навчит болон шилмүүст модыг үржүүлэх технологийг боловсруулагч, ойн анхны эрдэмтдийн ЭШ-ний ажлын удирдагч Ц.Даваасүрэн гуай тэтгэвэрт гарсан 67 насандаа Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн үндэсний анхны зохицуулагч, зөвлөхөөр орж 77 нас хүртэл 10 жил ажиллахдаа дараахи үйлсийг бүтээжээ.

Түүний удирдлага арга зүй, технологийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын мод үржүүлгийн газарт 1,443,318 ширхэг тарьц, Төв аймгийн Лүн суманд 576,195 ширхэг тарьц, Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагт 636,599 ширхэг загийн тарьц бойжуулж 1007 га талбайд ойн зурвас, 1540 га талбайд заган ойн ойжуулалт болон нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхэд ерөнхий технологич, залуу мэргэжилтнүүдийн халамжлан хүмүүжүүлэгч, гардан гүйцэтгэгчээр ажиллажээ.

Монгол оронд үржүүлэх боломж хязгаарлагдмал Тоорой модыг үржүүлэх арга технологийг боловсруулж 20000 гаруй тарьцыг үржүүлж бойжуулаад залуу эрдэмтнийг бэлтгэж байна.

Солонгосын эрдэмтэдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж шинэ шатанд гаргажээ.

Энэ хүнд "Байгаль орчны гаьяат ажилтан" цол олгохыг дэмжигчид сэтгэгдлээ илгээнэ үү.
Davaasuren Tsagaanovgon
Nasanbayar Dashdondog





Мэдээ мэдээлэл