Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

“ТОГТВОРТОЙ ХОТ СУУРИН БА ОЙ-ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ...



ЗОРИЛГО:
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ойн хомсдол, доройтол, хот суурин газрын ногоон байгууламжийн тухай болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл хэрэгт хүүхдийн бүтээлээр дамжуулж олон нийтэд нөлөөлөх, сурагчдын авьяас чадварыг нээж, өөрийн оронд төдийгүй олон улсад таниулахад энэхүү уралдааны зорилго оршино.

ХҮРЭХ ҮР ДҮН:
Хот суурин газрын ойролцоох ой, ногоон байгууламжийн тухай олон нийтэд хүргэх Ойн хомсдол, доройтол, хот суурин газрын ногоон байгууламж болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үйл хэрэгт хүүхдийн бүтээлээр дамжуулж олон нийтэд нөлөөлөх Монгол орны хот суурин газрын онцлог, өнгө төрх, хэвшинж, ойн экологи, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, үнэ цэнэ, ой болон ногоон байгууламж иргэдийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж байгааг нийтлэлээр дамжуулан таниулах

ХАМРАХ ХҮРЭЭ, УРАЛДААНЫ ТӨРӨЛ:
21 аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 14-18 насны сурагчдын дунд гурван үе шаттай зохион байгуулна.

Үүнд:
УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:
Уралдааны шалгаруулалтыг дараах 3 үе шатаар зохион байгуулна.

Нэг дүгээр шат:
Аймаг орон нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол соёл, урлагийн газрууд хамтран 2018 оны 04 дүгээр сарын 01-ноос 05 дугаар сарын 01-ны хооронд, Нийслэл хотод 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны хооронд өөрийн харъяа нутаг дэвсгэр, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж шилдэг хоёр бүтээлийг шалгаруулна.

Шалгарсан бүтээлийг электрон болон хэвлэмэл хэлбэрээр 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр(эцсийн хугацаа) Улаанбаатар хотноо зохион байгуулагч талд хүлээлгэн өгсөн байна.

Хоёрдугаар шат:
Мэргэжлийн сэтгүүлчид болон зохион байгуулагчдын төлөөлөл бүхий шүүгчдийн бүрэлдэхүүн 2018 оны 06 дугаар сарын 05 өдөр нийт 60 бүтээлээс шилдэг 30 нийтлэлийг шалгаруулж, шалгарсан сурагчдыг Зуны зуслан, сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнана.

Гуравдугаар шат:
2018 оны 09 дүгээр сарын 10-ны дотор эцсийн шалгаруулалтыг хийнэ. Нийтлэлийг шүүгчдийн бүрэлдэхүүний санал болон Facebook-ээр саналыг авч, шилдэг нийтлэлийг шалгаруулна.

Шалгаруулалтад:
1-р байр – 1
2-р байр – 2
3-р байр – 3
Тусгай байр – 4
Нийт шилдэг 10 нийтлэлийг шалгаруулна. Тэргүүн байранд шалгарсан нэг нийтлэлийг олон улсын “Байгаль орчны төлөөх залуу сурвалжлагч”хөтөлбөрийн уралдаанд оролцуулна.

Уралдаанд шалгарч байр эзэлсэн шилдэг 10 бүтээлээр 2018 оны 09 дүгээр сард олон нийтэд танилцуулах зорилгоор үзэсгэлэн зохион байгуулна.

УРАЛДААНД ИРҮҮЛЭХ НИЙТЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
А. Ерөнхий шаардлага
- Хүмүүсийн амьдралын хэв маяг нь ой мод, уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг хөндөж, орчны тэнцвэрийг алдагдуулж байгааг тусгасан; - Хот суурин газрын ногоон байгууламж, түүний ойролцоох ой модны хэрэглээ, доройтол, нөхөн сэргээлтийн тухай тусгах - Тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, илүү сайхнаар өөрчлөх боломж, итгэл найдварыг өвөрлөн асуудлын шийдлийг эрэлхийлсэн; - Байгаль орчин,орон нутагтайгаа харилцан уялдаатай зохицон амьдрах арга замыг дэмжсэн, эерэг хандлагад уриалсан; - Иргэдийн чөлөөт сэтгэлгээг дэмжин, эх дэлхийгээ илүү сайн сайхан болгохын төлөөх эрч хүч, хүсэл тэмүүллийг төрүүлсэн; - Тогтвортой ирээдүйн төлөөх амьдралын хэв маягийг хэрхэн өөрчлөх, зохистой хэрэглээ, хандлагын талаар санаа сэдэл, санаачлага эрэлхийлсэн байвал зохино.
Б. Агуулгын шаардлага

Бүтэц,найруулгын хувьд:
- Хэн? Юуг? Хаана? Яагаад? Хэзээ? Яаж? гэсэн асуултад хариулагдахаар зөв бүтэцтэйгээр бичсэн байх
- Нийтлэл нь эхлэл, өрнөл, төгсгөлтэй байх
- Хавсаргасан фото зураг нь өгүүлэмж сайтай, чанарын шаардлагыг хангасан байх

Асуудалд тэнцвэртэй бодитой хандсан байх:
- Дэвшүүлсэн асуудлыг тал бүрээс нь авч үзсэн байх
- Баталгаатай эх сурвалжаас авсан байх
- Баримт мэдээлэл оновчтой эсэх, ишлэл зүүлт авсан байх
- Фото зураг нь аль нэг талын байр суурийг илэрхийлээгүй байх, зургийн бодит өгүүлэмжийг өөрчлөөгүй байх

Асуудлыг өргөн хүрээнд судалсан байх:
- Тухайн хот суурингийн ой мод, ногоон байгууламжийн тулгамдсан асуудлыг хөндсөн байх
- Түүх нийгэм,улс төр, эдийн засаг, байгаль орчны талаас судалсан байх
- Дэвшүүлж буй асуудал нь дэлхийн болон улс орны хэмжээнд хэрхэн хөндөгдөж байгааг тусгасан байх
- Асуудлын үндэслэлээ сайн тайлбарлаж, шийдлийг оновчтойгаргасан байх
- Нэмэлт хавсралт, тоо баримт мэдээлэл нь агуулга сэдэвтэй тохирсон байх

Өөрийн санаанд тулгуурлан бичсэн байх:
- Тулгамдсан асуудал, шинэ санааг дэвшүүлэн, хуулбарлалгүй өөрийн судалж мэдсэн хүрээнд нийтлэлээ бичиж, фото зургийг өөрөө авсан байх
- Нийтлэл бичигч нь өөрийн биеэр асуудлыг эрж хайхдаа бодит нөхцөл байдалтай танилцаж холбогдох мэргэжилтэн, хүмүүсээс ярилцлага мэдээлэл авсан байх

В. Техникийн шаардлага
- Гэрэл зураг нь дижитал болон хальсных байж болно. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юмуу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй байна.
- Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, аймаг /хот/, сум, холбоо барих утасны дугаар, буцах хаягаа компьютер дээр зөв бичиж 6х9 хэмжээтэй өнгөт цээж зургийн хамт зарласан хугацаанд нийтлэлтэйгээ хамт ирүүлнэ.
- Уралдаанд ирүүлсэн нийтлэлийг зохион байгуулагчдын сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээр үлдэнэ.
- Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно.

Уралдааны байр, шагнал урамшуулал:
Нийтлэлийн уралдаанд14-18 насны сурагчид хамрагдана.
- 1-р байр 1 сурагч /200.000 төгрөг, өргөмжлөл/
- 2-р байр 2 сурагч /тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл/
- 3-р байр 3сурагч /тус бүр 100.000 төгрөг, өргөмжлөл/
- Тусгай байр 4 сурагч /тус бүр 50,000 төгрөг, өргөмжлөл/

Зохион байгуулагч:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөр
- Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
- Байгаль орчин мэдээлэл сургалтын төв
- Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо



Эх сурвалж: www.mne.mn

Мэдээ мэдээлэл