Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

ХАА –Н ҮЙЛДВЭРЛЭЛД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ ЦОГЦ ТӨСЛҮҮД

Эко агро төслийн ач холбогдлууд:
Эх дэлхийн ирээдүйн хөгжлийн Үндэс болсон байгаль экологи хамгаалах, үзэл баримтлал , мэдлэг мэдээллийг иргэд, ААН, байгууллагуудад сурталчилан таниулах, гишүүдээ дэмжих, цаашид эх орны хөгжлийн бодлогод уялдуулан төслүүдийг хэрэгжүүлэхэд энэхүү үйл ажиллагааны зорилго оршино.

• Байгаль экологийг хамгаалах , сэргээх
• Цөлжилтийг бууруулах бэлчээрийн экологийг хамгаалах,сэргээх
• Байгаль экологид ээлтэй ХАА –н төслүүдийг дэмжин ажиллах
• Байгаль экологид ээлтэй Үйлдвэрлэл үйл, ажиллагааг дэмжин ажиллах
• Бүх нийтийн экологийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх
Эдгээрээс эхний ээлжинд:
Уул уурхай орчмын нутаг орны Байгаль Экологи хамгаалах ,сэргээх (экологийн нарийвчилсан судалгааг хамтран хийж үнэлгээг тогтоох, төслийн хүрээнд хөрс, агаар, ургамал ,амьтан ба биологийн төрөл зүйлүүд).
Уул уурхайн нөхөн сэргээлтийн төслүүдийг ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх. (Экологи Хамгаалал Судалгааны Станци байгуулах)



ЭКО БОРДОО: Эко бордооны ач холбогдолууд:
Органик бордоо
Үүнд малын бууц, гахай, тахиа болон бусад амьтны ялгадас, ургамлын жүүс, шингэн бордоо, багсармал бордоо /холимог бордоо/, био нүүрс, нүүрсний хаягдал, био ялзмаг зэрэг байгалийн гаралтай бордоо орно.


Малын бууц
Бууцыг шинэ, хагас ялзарсан, бүрэн ялзарсан гэж ангилах бөгөөд шинэ бууцан доторх хортон шавьжийн өндөг, зэрлэг ургамлын үр амьд байж байгаад тариалангийн талбайд орж ус чийг, дулааны тохиромжтой нөхцөл бүрдэх үед үр ургаж, өндөг нь авгалдай болон ургамлыг хөнөөж эхэлдгээрээ хор уршигтай. Хагас ялзарсан бууцанд ч дээрх хор хөнөөл илэрдэг. Бас шинэ ба хагас ялзарсан бууц эхний жилдээ ургамалд бүрэн ашиглагдаж чаддаггүй. Иймээс бүрэн ялзарсан бууцаар бордвол хортон шавьж, зэрлэг ургамлын хөнөөл бага илрэхээс гадна ургамалд ашиглагдах нь сайн байна. Бүрэн ялзарсан бууцанд ургамалд шаардлагатай макро болон микро элемэнтүүд доорхи байдлаар агуулагдана.

Шингэн бордоо
Үүнийг ургамлын үлдэгдэл, хөрс, мал амьтны ялгадас, махнаас бусад органик бүтээгдэхүүний үлдэгдлээр бэлтгэх ба мал амьтны ялгадсаар бэлтгэсэн бордоо нь шууд ургамалд ашиглагддагаараа ашигтай. Харин ургамал, хөрс, жимс, өндөгний хальс зэргээр бэлтгэсэн жүүс нь хөрсний ашигтай микро организмыг тэжээж байгалийн үржил шимийг нэмэгдүүлдэгээрээ илүү ач холбогдолтой бөгөөд энэ нь сүүлийн үеийн эрчимжсэн шинэ арга технологи юм.

Багсармал /холимог/ бордоо
Бууцыг зөв ялзруулахгүй бол хэт халж ургамалд ашигтай органик хэсэг нь шатаж устдаг. Иймд ашигтай тэжээлийн бодисыг авч ашиглахад багсармал бордоо бэлтгэж хэрэглэх нь илүү ач холбогдолтой.

Багсармал бордоо нь: - Богино хугацаанд ургамалд эрчимтэй ашиглагддаг
- Өртөг багатай
- Гарын доорх материалаар хийх боломжтой
- Эрүүл мэндэд хор нөлөөгүй
- Ургацыг тогтвортой нэмэгдүүлэх боломжтой
- Малын био масс буюу ялгадасыг ашиглах боломжтой зэргээрээ илүү ач холбогдолтой

Багсармал бордоог бэлтгэх
Хамгийн доод үед нь сүрэл, модлог зэрлэг ургамлын үлдэгдэл зэрэг хөнгөн сэвсгэр материалыг 8-10см орчим дэвснэ. Суурийн өргөн 1-1,2м орчим, урт нь таны хүссэн хэмжээгээр байна. 2 дахь үед нь 5см орчим ялзарч болох ахуйн хаягдал бусад органик материал хийнэ. Дараагийн үед нь бууц 8-10см хийнэ. Ийм байдлаар үелүүлэн хийсээр овоолгын өндрийг 1м болгоно. Овоолгыг хийх явцдаа үе бүрийг усаар шүршиж бага зэрэг норгоно. Овоолгыг хийж дуусаад нийлэг хальсаар хучина. Хучсанаас хойш бордоо түргэн боловсорход чийг ба доторх температурыг хянаж байх нь хамгийн чухал байдаг. Боловсрох чийг нь 70% орчим, доторх температур нь 60-70 градус байна. Багсармал бордоог боловсруулах явцад сар тутам хольж хутгах ба зөв боловсорсон.

Био бордооны ашиг тус
Хэрэв талбайг 200ц/га талбайг бууцаар бордвол 120 кали хөрсөнд шууд шингэдэг бөгөөд кали нь ургамал тариалангийг бодисын солилцоог идэвхжүүлэхд онц үр дүнтэй болно.
Бодисын солилцоо нэмэгдсэнээр ургамалын эсүүдийн шим тэжээлийн бодис нэмэгдүүлэх чадвар нэмэгдэж эсийн хуваагдал түргэсч нийт ургамалын өсөлт сайжирна.