Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

Царгасны жишиг аж ахуй

/Бэлчээрийн экологи хамгаалан сэргээх, бэлчээрийн малын ашиг шимийг нэмэгдүүлэх инновацийн төсөл/
Хүн төрөлхтөн 2-3 мянган жилийн тэртээгээс царгас хэмээх олон наст уурагт, буурцагт, өвслөг ургамалыг тарималжуулан хүн ба мал аж ахуйд хэрэглэсээр ирсэн.
Монгол царгас нь дэлхийн олон улс орнуудад тариалагдаж байгаа царгаснуудаас протеин ба үл төлөөлөгдөх амин хүчил, нүүрс ус, эрдэс давс болон бусад бодисын зохистой харьцаагаараа 100% эко төдийгүй хүн ба малд гойд сайн ач холбогдолтой уурагт тэжээлийн олон наст, буурцагт, балт ургамал юм.

Төслийн үндсэн зорилго: Энэхүү төсөл нь бэлчээрийн экологийг хамгаалах замаар цөлжилтийг бууруулахаар олон наст ургамал болох монгол царгасыг тариалан хөрсний үржил шимийг дээшлүүлэх, бэлчээрийн малыг уурагжуулан ашиг шимийг нь нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, эко хүнсээр хангах зорилго бүхий “ Царгасны жишиг аж ахуй” байгуулахад оршино. Тус жишиг аж ахуй нь уламлжлалт болон дэвшилтэт технологийг уялдуулан, байгальд ээлтэй ”Эко органик стандарт”-ыг мөрдлөг болгон үйл ажиллагаа явуулахаараа онцлогтой.

Бид Төв,Сэлэнгэ,Хэнтий, Булган, Архангай, Дорнод,Увс, Дархан ,Сүхбаатар,Өвөрхангай эдгээр 10 аймгийг төсөл хэрэгжүүлэх үндсэн байршилд оруулаад байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хэт дулаарал, хүний буруутай үйл ажиллагаа зэргээс шууд хамааран нийт бэлчээр доройтсоор байгааг дотоод гадаадын олон эрдэмтэн судлаачдын судалгааны дүнгээр нотлогдоод байна. Бэлчээрт ургадаг уурагт ургамлын ургалтын хэмжээ 80-85% буурсанаар малын бие давжааран ашиг шим нь багассан, мөн малчид малын тоо толгойн араас хөөцөлдөн бэлчээрийн даац хэтрүүлснээс болж бэлчээрийн экологи доройтож байна. Иймд нийт малчдын малыг 10-р сараас 6-р сар хүртэл уурагжуулан, ашиг шимийг нь нэмэгдүүлэх цаг үеийн хэрэгцээ шаардлага гараад байна. Үүний улмаас манай “Жишиг аж ахуй” нь тариалангийн хаягдсан талбайн үржил шим, экологийг сэргээх, бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулах зорилгоор олон наст буурцагт, уурагт, уурагт ургамалуудын үр үржүүлгийн эко плантаци байгуулан үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Монгол царгасны хэрэглэгчид нь монголын 210 мянган гаруй малчидын 60 сая мал сүрэг билээ. Мөн БНХАУ, Япон, Солонгос зэрэг орнууд царгасны хомсдолтой байгаа нь худалдан борлуулах боломжтойг судалгаагаар нотлогдсон. Дэлхийн хэмжээнд 100% эко органик царгасны хомсдолтой байгаа нь худалдан борлуулах зах зээл бэлэн байгааг харуулж байна.

Царгас тариалалтын талбай дээр ажиллах хүчин ХАА-н чиглэлээр мэргэшсэн байх бөгөөд тусгай тусгай тоног төхөөрөмж ажиллуулах техникийн чиглэлийн ажилчид байна. Царгас тариалалтын ажилд дараах ажлын байрууд байх ба тэдгээр нь өөрсдийн мэргэжлийн ур чадвартай байна.