Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

Үйл ажиллагааны чиглэл

“Эко боловсрол Эко хөгжил” ГҮТББ нь Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй, зорилгоо тодорхойлсон хувь хүн, албан байгууллагад мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгөхөөс гадна гарааны хөрөнгө оруулалт оруулах боломжийг нээж, тухайн салбарт өөрийн орон зай, үнэ цэнээ бэхжүүлэхэд туслана. Улмаар харилцагч байгууллагуудаа бодлогоор дэмжих замаар байгальд ээлтэй эко төслүүдийг сонгон, санхүүжүүлэлтээр хангаж, дэлхий дахинд “Ногоон Нүүдэл” брэндийг алдаршуулна.

Үйл ажиллагааны хүрээнд нэгдэж ажилснаар бодлогын үйлчилгээг тогтмол хөнгөлөлттэй үнээр авах, байгууллагын санхүүгийн үйлчилгээнд хамрагдах, төслийн мэдээллүүдээр хангагдах болно.

Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй энэ чиглэлийн бизнесийн байгууллага, хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллахдаа таатай байна.

Та Гишүүнчлэл цэсэнд хандснаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.