Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

"СОЁОЛОН" БРЕНД УДАХГҮЙ ХЭРЭГЛЭЭ БОЛНО

2016 оны Риогийн олимпийн өмнө Монголын баг тамирчдын хувцасны логоны уралдаан зарлахад "Соёолон" лого тэргүүн байр эзэлсэн билээ. Спортын хувцасны нүүр царайг илэрхийлэх үндэсний лого бүхий төрөл бүрийн хувцасны загварын эхнийх нь болох 95 хувийн хөвөн даавуун материалтай футболкыг үйлдвэрлэж эхэлжээ.
Хурдан морьд соёолон насандаа эрч хүчтэй,хурдтай байдгийг бодож,үндэсний агуулга бүхий зургийг анх хийжээ.Логог дээрээс нь харвал давхиж яваа хурдан хүлэг харагддаг.
Эко хот,экологийн чиглэлээр томхон төсөл эхлүүлж,хувьцаагаа хөрөнгийн зах зээлд борлуулж эхэлсэн "Монголын маркетинг,менежментийн оюуны нэгдэл" ХК нь "Соёолон" брендийн эзэмшигч бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулах маркетингээ хийж байна.
Өнөөдөр "Эрдэнэт ногоон нүүдэл" ХХК-ийн удирдах зөвлөлийн гишүүдэд ТУЗ-ийн дарга Ё.Мөнхсайхан "Соёолон" брендийн дээжээс гардууллаа.
Сонирхуулахад,Төв аймгийн Эрдэнэт сумын нутагт "Эдлэн газартай эко Монгол суурин" төслийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хангаж барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.
2020.08.13