Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

“7 ОД ******* HOTEL & SPA” ЖУУЛЧНЫ ЦОГЦОЛБОР

Монгол оронд аялал жуулчлалын салбар хөгжөөд 40 гаруй жилийн нүүрийг үзсэн. Энэ хугацаанд өөрийн өвөрмөц өнгө төрхтэйгээр хөгжих чиглэлээ тодорхойлохоор баггүй цагийг зарцуулжээ. Монгол улсын хувьд эрс тэс уур амьсгалтай. Иймээс жилийн 4 улирлын турш, ялангуяа өвлийн улиралд жуулчдыг татах объектийг бий болгох хэрэгтэй байгаа юм.

“7 ОД ******* HOTEL & spa” жуулчны цогцолбор нь Улаанбаатар хот болон, хотын ойр орчмын жуулчны баазуудаас үйлчилгээ чанар стандартын хувьд эрс ялгаатай, олон улсын 5 одтой зочид буудлын жишгээр тохижуулж, амралт, зугаа цэнгэл, спорт, албан уулзалтын гээд бүхий л орчинг тансаг зэрэглэлээр бүтээх юм. Цаашдаа зорилтот зах зээлд өөрийн” 7 од *” брэндийг бий болгож зах зээлд өөрийн байр сууриа эзлэх зорилготой болно.

Тус цогцолбор нь гадны зочидыг татах төгс үйлчилгээ, үндэсний хэв маягаа хадгалсан өнгө төрх бүхий байгууламжуудыг бий болгож, Монголын үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан, баатарлаг түүх, соёл, амьдрах ухаан дээр үндэслэгдсэн гар урлалын аргаар бүтээгдэхээрээ онцлог байх бөгөөд уламжлалт хэв маягийг орчин үеийн үйлчилгээтэй төгс хослуулсан бусад гадны орноос тэс өөр мэдрэмж, орчин, амт чанарыг мэдрүүлж, байгалийн эрс тэс уур амьсгалыг монгол орны өвөрмөц ёс заншилтай уялдуулан зохион байгуулна.