Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

ЭКО ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тундасны хэмжээ улам бүр багасаж байгаа нь хуурай гандуу уур амьсгалтай манай орны нөхцөлд усалгаагүй талбайгаас арвин ургац авах магадлалыг улам бүр багасгаж байна.

Үүнтэй холбоотойгооор хүнсний ногоог хамгаалагдсан хөрсөнд усалгаатай тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх замаар хүнсний ногооны үйлдвэрийг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм.

Мөн одоо хэрэглэж байгаа хамгаалагдсан хөрсөнд тариалах аргаас гадна гидропоник арга буюу усанд ургуулах болон таримлыг шууд хөрсөнд тарихгүйгээр зориулалтын тэжээлийн суурь бүхий хиймэл хөрстэй, дуслын усалгааны систем бүхий тавиурууд дээр ургуулах шинэ аргыг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй нь ашигт чанараараа бусад хөдөө аж ахуйн салбаруудаас харьцангуй өндөр, үр ашгаа богино хугацаанд өгдөг учир аж ахуйн ашигт ажиллагааг дээшлүүлж хүнсний хангамжийг нэмэгдүүлэх нэг эх сурвалж болно гэж үзэж энэхүү төслийг боловсрууллаа.

1960 оноос хойш манай улсын хүн ам 3 дахин өссөний зэрэгцээ сүүлийн 20 жилд хөдөөгийн хүн ам төв, суурин газар руу ихээр нүүн суурьшсан. Ийнхүү өссөн нэмэгдэж байгаа хүн амын өсөлтийг дагалдан төв суурин газрын зах зээлд хүнсний ногооны эрэлт хэрэгцээ өсч, дотооддоо үйлдвэрлэж буй хүнсний ногооны хэмжээ дээрх эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас импортын бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. Мөн хүлэмжийн эрчимжсэн, төрөлжсөн аж ахуй хөгжөөгүй, нөөц бололцоог бүрэн ашигладаггүй, хүлэмж барьж ашиглахад хямд найдвартай дулааны эх үүсвэр хомс, төвлөрсөн газрын хүн амыг хүнсний ногоогоор хангах, хадгалах, дахин боловсруулах, борлуулах найдвартай тогтолцоо бий болоогүй байгаа нь хүнсний ногооны импорт нэмэгдэхэд хүргэж байна.

Бид уг төслийг хэрэгжүүлэхэд барилга байгууламжийн хувьд:
1. Хүлэмжийн их бие
2. Дулааны систем
3. Ус түгээх, гадагшлуулах систем
4. Агаарын солилцоо, салхивч
5. Цахилгаан тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийн тогтолцоо
6. Бичил цаг уурыг удирдах нэгдсэн тогтолцоо зэргийг бүгдийг судалж тооцсон болно.

Төсөл хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна.
• Хүнсний ногооны салбарт эрүүл чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлэгдэх шинэ эх үүсвэрийг бий болгоно.
• Дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэл өснө.
• Импортыг орлох бүтээгдэхүүн бий болно.
• Шинээр 100 ажлын байр бий болно.
• Боловсон хүчний мэдлэг чадвар сайжирна.
• Шинэ хүнсний ногооны судалгааны лабораторитой болно.
• Шинэ сортын бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлнэ.
• Хүнсний зарим нэр төрлийн нарийн ногоо, жимсийг Монголд ургуулах боломж бүрдэнэ.