Монгол улс, УБ хот, Сарны титем экспо төв, 6 давхар, 606 тоот

Г.НЯМДАВАА: 60 ГАРУЙ ЭРДЭМТДИЙН ХӨДӨЛМӨРӨӨР ТАВАН БОТЬ НОМЫГ БҮТЭЭСЭН

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн хүрээнд Хүрээлэн буй орчин, байгалын нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө БОАЖЯ-ны 30 жилийн ойн мэндийг хүргэе. Байгаль орчин гэдэг хүн болгоны анхаарах асуудал байх ёстой санагдана?
-Байгаль орчин гэдгийг энгийнээр ойлгоход гэрийн гадна байгаа хадан цагаанчулуунаас эхэлдэг гэдэг шиг бидэнтэй өдөр тутам учирч уулзаж байгаа, харж хүртэж байгаа энэ бүх байгалийн компиментудыг хэлж болно. Байгаль маань маш нарийн зүй тогтолтой, хоорондоо уялдаатай. Нэгэнд нь хүрэх юм бол нөгөө нь давхар буруутдаг. Тийм учраас маш их судалж таньж мэдэх учиртай салбар.

Тиймээс манай хмонголчууд эрт дээр үеэс гол горхиндоо бохир зүйл оруулахгүй, тэр ч бүү хэл гадаадынхан хүндэлж шүтдэг нэг зүйл бий. Хувцас эдлэл хэрэгсэл нь хүртэл байгальдаа эерэг хандах зүй тогтолтой гэдэг. Тухайлбал, монгол гутал нь хөрсөө сэндийчихгүй гэж ээтэн болсон зохиолдлоготой. Уламжлал ёсоо ч бодсон, шинжлэх ухааны нарийн зүй тогтлоо ч бодсон хүн болгон байгалаа сайн мэддэг байх юм бол байгальдаа илүү хайртай зөв харьцаж сурах юм.

Одоо сэг хүмүүс ашиг олохын төлөө байгалийнхаа эцсийн үр дүнг бодохгүйгээр ажиллаж, амьдарч байна. Зарим нэг хэсэг нь нөхөн сэргээлт хийж, байгальдаа сөрөг хийсэн үйлдлээ илааршуулах асуудлуудаа хийж байна. Зарим нэг хүмүүс хогоо дуртай газраа хаячихдаг. Эсвэл санамрсартай, санамсаргүйгээр байгальдаа сөрөг нөлөөлөл үзүүлэх асуудал их байна.

Нөгөө талаар иргэд их сонирхдог дэлхий дулаараад байна. Монгол оронд яаж нөлөөлөх вэ. Цөлжилт ямар байгаа вэ гэж асуудаг. Энэ асуултад манай яам, Шинжлэх ухааны академи, ХААИС, МУИС, бусад эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байсан шилдэг нэр хүндтэй доктор, акедемич нарын оролцсон бүтээл яах аргагүй өнөөдөр үнэлэгдэх ёстой.

Цаашдаа ч үнэ цэнэ нь улам нэмэгдэх байх. Энэ бүхний үнэ цэнийг хүмүүс маань яаж мэдрэх, ЕБС-ын багш нар маань энэ бүтээлийг ашиглаад шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдлэгээр хүүхдүүдээ зэвсэглэж чадах юм бол тэр бидний бүтээлийн үнэ цэнийг өндөрсгөнө. Тийм учраас ном бүтээлийг ашиглаж байга хүмүүстээ амжилт хүсмээр байна.

-Үнэ цэнтэй энэхүү таван боть номынхоо талаар тайлбарлавал?
-Хүн болгон л байгаль орчиндоо хайртай, эх орондоо хайртай. Тэгэхээр байгаль орчныг хамгаална гэдэг түүнийг зөв танин мэдэхээс эхэлнэ. Шинжлэх ухааны үнэ цэнийг зөв гаргаж өгснөөр хүмүүсийн байгалийг хайрлах ухаан, байгаль руу хандах хандлага өөрчлөгдөх юм. Манай яамны хариуцдаг байгаль орчны салбар нь өөрийн гэсэн хууль зүй тогтолтой.

Түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй сайн мэдэж байж бодлогыг нь зөв тодорхойлох, үйл ажиллагааг нь зөв явуулах боломжтой болно. Тийм учраас бусад салбарын яамдыг бодвол илүү шинжлэх ухаанч байх шаардлагатай байдаг. Энэ бүтээл туурвих анхны санааг гаргаж Шинжлэх ухааны академийн тухайн үед ерөнхийлөгч байсан Б.Энхтүвшин гуай болон одоогийн ерөнхийлөгч Д.Ригдэл, манай яамны сайд байсан Н.Оюунхорол гуай нарт хэлж дэмжлэг авсан.

Ингээд хоёр жил орчим хугацаанд нийтдээ 60 шахам эрдэмтэд энэ бүтээл дээр ажилласан. Хамгийн гол үнэ цэнэтэй зүйлүүд нь ус ой, амьтан ургамал гээд байгалийг бүрдүүлдэг иж бүрэн цогц бүхнийг нэгэн бүтээл дор цуврал байдлаар хамруулж оруулж чадсанаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл судлаачдад, эрдэмтэн багш нарт, их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад, магистрант, доктурантуудад, ялангуяа ЕБС-ийн газар зүйн багш, байгаль шинжлэлийн багш, экологийн багш нарт маш чухал ач холбогдолтой.

Хамгийн сүүлийн үеийн шинэлэг мэдээллүүдээр баяжигдсан нэгдсэн бүтээл болсоноороо үнэ цэнэтэй. Харин энэ бүтээлүүдийг цаашдаа төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаандаа түүний зэрэгцээ төр захиргааны бүхий л шатанд ажиллаж байгаа дарга удирдлагууд энгийн ард иргэд уншиж мэдэн ач холбогдолыг нь мэдэх юм.

Одоогийн байдлаар БОАЖЯ-ны 30 жилийн ойтой уялдуулан 500 хувь л хэвлүүлсэн. Цаашдаа их дээд сургуулиудын захиалгыг авч байна. Мөн БСШУС-ын яаманд санал тавиад захилга авч ЕБС-иудад түгээх ажлыг ярилцаж, нэмэлт захиалгаар дараагийн хэвлэлт хийгдэх болов уу гэж бодож байна.

-30 жилийн ойн баярын мэндийг салбарын хамт олондоо дэвшүүлээч?
-Монгол Улсад Байгаль орчны асуудал эрхэлсэн салбарын яам байгуулагдсаны хагас жарны ой тохиолоо. Энэ дашрамд монгол орны өнцөг булан бүрт байгаль орчны салбарт ажиллаж байгаа байгаль хамгаалагчид, усны салбарынхан, нийт байгаль орчин аялал жуулчны яамны ажилтан хамт олондоо болон эх орондоо хайртай иргэд болгондоо баярын мэндчилгээ дэвшүүлье.